“Хайр” жүжгийн тасалбар эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

“Хайр” жүжгийн тасалбар эрэлттэй байна

“Хувьсал” продакшны ээлжит тайзны уран бүтээл болох “Хайр” жүжгийн эхний гурван өдрийн тасалбар дуусчээ. 13 жил тайзны тэр дундаа Мелодрам жанрын уран бүтээл туурвисан тус продакшн энэ удаад инээдмийн төрөлд  хүч сорьж үзэх нь ээ.

АНУ-ын зохиолч Nouel Kourd-ын “Хайр” жүжгийн зохиолыг ийнхүү “Хувьсал” продакшин тайзнаа амьдруулж буй. Тус жүжгийн гол дүрд “A Capella” хамтлагийн дуучин жүжигчин У.Мөнх-Од, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, Г.Ганцэцэг нар  тоглож байгаа ажээ.

“Хувьсал” продакшн шинэ уран бүтээл “Хайр” жүжгээ гуравдугаар сарын 1-ээс эхлэн 20-ныг хүртэл Тусгаар тогтнолын ордонд тоглох юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж