УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы өмнөөс нэгэн иргэн зөвшөөрөлгүй “twitter” хуудас нээн жиргэх болжээ. Гишүүний өмнөөс зөвшөөрөлгүй жиргэх болсонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаа зовох болсон байна. Тиймээс Ардчилсан намын бүлгээс “twitter” хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Г.Баярсайханы нэрийн өмнөөс жиргэх нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулж байна. "@G_Bayarsaikhan” хаяг нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханы твиттер хаяг биш болохыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Онцлоход, УИХ-ын гишүүний албан тушаал, нэр хүнд, зургийг нь хүртэл ашиглан “twitter”-т жиргэх нь хууль бус үйлдэл аж. Өмнө нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмнөөс зөвшөөрөлгүй “twitter” хуудсыг нь нээн ажлуулж байсан тохиолдол гарч тухайн үед нь таслан зогсоож байжээ.
Г.ДАРЬ