
Киев хотын гудамжийг баатруудынхаа нэрээр нэрлэв. Хуучин спикер асан Януковичийг худалч гэлээ. Киевын Roshen үйлдвэрийн дэргэд гал түймэр гарлаа…
Украины Черкасск мужийн захиргааны дарга Сергей Тулб улсын ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэв. Мөн мужийн прокурор захиргааны албан хаагчид 15 сая орчим ам.долларын хэмжээний мөнгө идсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэлээ.Одоо Черкасск мужийн захиргааны тэргүүнд эрэл зарлаад байна. Үүний өмнө мужийн Дотоод хэргийн газрын тэргүүн солигдсон байлаа. Уг мужийн зөвлөлийн дарга Валерий Черняк Бүс нутгийн намаас гарснаа зарлажээ.
Киев хотын зөвлөлийн дарга Галина Герега Украины нутгаас гарч явсан байна. Украины хилийн албаны мэдээгээр тэр эмэгтэй хувийн онгоцоор тус орноос гарч явжээ.Хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг хайх эрлийг албан ёсоор эхлүүлэв.
Үл таних хүмүүс Украины коммунист намын лидерийн байшинг шатаасан тухай УНИАН агенлаг мэдээлэв.
Улстөрчийн хувийн сууц нь Киев мужийн Горенко тосгонд байжээ. Гал сөнөөгчид тэнд ажиллаж байна. Өмнө нь үл таних хүмүүс Симоненкогийн байшинг дайран эзэлсэн ба гэр бүлийнхэн нь хэлмэгдээгүй гэж коммунистуудын лидер хэлжээ.
“Вести” сонины сэтгүүлч Вячаслав Веремийг хөнөөсөн байж болох сэжигтэнг баривчилжээ. Украины ардын депутат Порошенко “Сэтгүүлчийг хөнөөсөн хүнийг баривчилсан” гэж мэдэгдэв. Мөн “евромайданы” идэвхтнүүдийг хулгайлсан хэсэг хүмүүсийн талаар мэдээлэл байгаа гэж тэр хэлжээ.
Хоёрдугаар сарын 18-нд Вячеслав Веремий чээжиндээ галт сумын шарх аваад дараагийн өдөр нь эмнэлэгт нас баржээ.
Украины Эрүүл мэндийн яамны мэдээгээр Киев хотын төвд гарсан мөргөлдөөний үеэр хэлмэгдэгсдийн тоо 699 хүн болжээ.
Одоо 463 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Мөргөлдөөний үеэр амь үрэгдэгсдийн тоо 82 болжээ.
“Батькивщина” намын лидер бөгөөд экс-ерөнхий сайд асан Юлия Тимошенко Берлиний«Шарите» (Charite) эмнэлэгт эмчлүүлэхээр болжээ.
Дээрх санаачлагыг Германы канцлер Ангела Меркель гаргажээ. “Тимошенко Европын Ардын намуудын саммитад очоод дараа нь эмчилгээ хийлгэх болно” гэж түүний албан ёсны сайт мэдээлсэн байв. Яг одоогоор Юлия Тимошенко, Днепропетровск хотод хүрэлцэн очоод байгаа ажээ. Биеийн байдал нь маш хүнд байгаа ээжтэйгээ уулзахаар Днепропетровскийг зорьсон байна.
Украины парламент улс төрийн хоригдлуудыг суллах тогтоол гаргалаа. Тогоолын төслийг батлахад 316 депутатууд санал өглөө. ДХЯ ба ерөнхий прокурорын газраас 23 улс төрийн хоригдлын эрүүгийн болон захиргааны хэргийг нэн даруй зогсоох ёстой болжээ.
Европарламентын даваа гаригийн хуралдаан Киев хотод амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлснээр эхэлжээ.
Европын парламентын ерөнхийлөгч Мартин Шульц украинчуудын дурсгалыг хүндэтгэх хүсэлт гаргасан байв.
Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд комиссар Катрин Эштон Украины парламентын намын дарга нартай уулзлаа.
Сөрөг хүчний Арсений Яценюк («Батькивщина»), Виталий Кличко («УДАР»), Олег Тягнибок(«Свобода») нартай уулзсан Эштон Украины байдал ба эдийн засгийн хямралыг туулах талаар ярилцжээ.
Украинд шинэ Засгийн газар байгуулангуут Европын холбоо туслах болно гэж тэр хэлжээ. Үүний өмнө АНУ-д Украинд туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Украины Дээд радын дарга асан Владимир Рыбак өөрт нь халдсан гэх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрээр YouTube-д тавьсан видео илгээлтдээ “Үүн шиг худал зүйл үгүй” гэсэн байв.
“Надад хэн нэгэн гар далайсан эсвэл өөр ямар нэгэн үйлдэл гаргасан тохиолдлыг би амьдралдаа санахгүй байна” гэж Рыбак хэлээд өөрийгөө даралтаа эмчлүүлээд ажилдаа орно гэжээ. Одоо тэр Донецкт байгаа.
Хоёрдугаар сарын 22-нд Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович ярихдаа, “Түүнийг өчигдөр зодсон. Тэр над руу ирж явахад нь түүний машиныг буудсан. Хүрч ирээд аваад явахыг надаас гуйсан. Би түүнийг машинаар Донецк руу илгээсэн” гэж хэлсэн байв.
Рыбак огцрох шийдвэрээ өөрөө гаргасан гэдгээ нэмэн хэлжээ.

Фото: Baz Ratner / Reurers
Сөрөг хүчнийхэн ба хууль хяналтынхны хооронд хамгийн ширүүн өрсөлдөөн гаргасан Киев хотын төвийн Институтын гудамжийг “Тэнгэрийн зуут” гэж нэрлэхээр болж байна.
Зарим депутатууд Украин дахь бүх Лениний гудамжийг “Тэнгэрийн зуут”-ынх болгох санал гаргасан байв. Мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн тоо зуу шахсанаас ийн нэрлэжээ.
Бямба гаригт албанаасаа зайлуулагдсан Украины экс-ерөнхий прокурор Виктор Пшонка Украинд онц байдал тогтоохыг Виктор Януковичаас гуйж байжээ.
Пшонкийг зугтсаны дараа түүний гэрээс олсон уг баримтыг хэвлэл мэдээллээр гаргаж байна. Ерөнхий прокурор, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн гишүүний хувьд Украины нутаг дэвсгэрт 30 хоногийн хугацаатай онц байдал зарлахыг зөв хэмээн үзнэ гэдгээ тэрээр баримтад өгүүлсэн байжээ.