ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ:
БОДОЛ САНААГАА ӨӨРЧИЛ
Өнөөдрийн ажил хэрэгч зөвлөгөөг Канадын
зохиолч Робин Шарма өгнө. Тэрээр хувь хүний өөрчлөлт боловсролын талаар олон
арван ном бичсэн хүн юм. Ингээд түүний зөвлөгөөг танд хүргэе. Робин Шарма “Та
өөрийн амьдарлаа өөрчлөхөөр шийдсэн бол өдөр болгон боддог зүйлээ өөр бодлоор
солиод үзээрэй. Хүн өдөрт 60,000 гаруй зүйл боддог гэсэн судалгаа бий. Даанч
өнөөдөр бодсон зүйлийн 95% нь өчигдрийн бодолтойгоо давхцаж байдаг. Ийм учраас
та өнөөдрийн байгаа байрандаа байдаг гэдгийг мэдэх үү. Маргаашнаас та өөр зүйл
бодох гээд хичээгээд үзээрэй. Танд урьд өмнө нь огт орж ирж байгаагүй маш олон
санаа сэдэл төрөх болно. Мөн дээр нь өдөр болгон боддог зүйлсээс огт өөр юм
бодож эхлэхээр танд ч гэсэн маш сонин мэдрэмж төрж улам илүү эрч хүчтэй болохыг
та анзаарах болно. Хэдийгээр энэ зөвхөн бодол ч гэсэн таны хувьд амьдралаа
өөрчлөх шинэ боломж юм шүү. Өдөр болгон янз бүрийн зүйл бодсоор байгаад
галзуурна гэж боддог хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Тийм хүмүүс одоогийн байгаа
амьдралдаа сэтгэл хaнгалуун байж магадгүй. Харин амьдралдаа өөрчлөлт
гаргамаар байгаа хүн өдөр болгон боддог зүйлсээ өөрчлөх хэрэгтэй гэж зөвлөх
байна” гэжээ. Ингээд маргаашнаас та өөрийн бодлоо өөрчлөөд нэг үзээрэй маш том
бизнес санаа орж ирэх ч юм билүү. Амжилт хүсье!
Эх сурвалж: http://businessnews.mn/