
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 21 настай бүсгүй хамт амьдарч байсан найз залуугийнхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй Г.Алтанхүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.
Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн ч хариу нь өөр өөр дүгнэлттэй гарсан талаар хохирогчийн өмгөөлөгч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал 11:10 цагаас Үндэсний мэдээллийн төвд эхэлнэ.
Д.Цэц