“Хөх нар” зураачдын холбоо, орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Хөх нар-шилдэг бүтээл” нэртэй үзэсгэлэн өнөөдөр 19 цагт “The iLoft Function House”-д нээлтээ хийнэ. Нээлтийг зөвхөн урилгаар үзэх боломжтой бөгөөд маргаашнаас эхлэн 17-ныг дуустал олон нийтэд дэлгэн харуулах юм байна. “Хөх нар” холбооны зураачид 16-ны 11 цагт уран бүтээлчдэд зориулсан богино хэмжээний сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 17-нд үзэсгэлэнгийн танхимд тэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн дуудлага худалдаа болох аж.
Г.Даша
Г.Даша