Гандболын оюутны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Гандболын оюутны аваргууд тодорлоо

Монголын оюутны аварга шалгаруулах тэмцээний гандболын тэмцээн МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд хоёрдугаар сарын 21-23-нд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд МУБИС, ШУТИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ХСИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС, БХИС, МҮИС, ХИС зэрэг 12 их дээд сургуулийн эрэгтэй 12, эмэгтэй 9 багийн нийт 250 гаруй тамирчид оролцсон байна.

Оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээний дүнг танилцуулъя.

Эмэгтэй багуудаас:

  1. С.Нямдорж дасгалжуулагчтай Д. Тэргэл ахлагчтай МУБИС
  2. М.Амаржаргал дасгалжуулагчтай  Б.Эгшиглэнт  ахлагчтай ШУТИС
  3. Г.Амарсанаа дасгалжуулагчтай Ө. Болормаа ахлагчтай Мон-Алтиус БТДС

Эрэгтэй багуудаас:

  1. С.Нямдорж дасгалжуулагчтай Б.Насандэлгэр  ахлагчтай МУБИС
  2. Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Балжинням ахлагчтай ХААИС     
  3. Г.Амарсанаа дасгалжуулагчтай Т.Отгонбат ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн багууд эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.


Байгууллагын дүнгээр:

  1. С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС 2 оноогоор
  2. Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн 6 оноогоор
  3. М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС 7,5 оноогоор эхний байруудыг эзэллээ.

Дашрамд, Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн волейбол, ширээний теннис, гандбол, шатар, модон бөмбөг, сагсан бөмбөг, жүдо, заалны хөлбөмбөг, таэквондо, чөлөөт бөх зэрэг спортын 10 төрлөөр зохиогдох юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж