Залуу жүдочид Японд бэлтгэлд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Залуу жүдочид Японд бэлтгэлд хамрагджээ

Монголын жүдо бөхийн залуу тамирчид Япон улсад хамтарсан бэлтгэл хийгээд иржээ. Монголын Жүдо бөхийн холбоо, “Боржин төв” клубын ахлах дасгалжуулагч Д.Алтантуяа, дасгалжуулагч Б.Болорцацрал нарын удирдлага дор тус клубын 15 тамирчин нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд Японы “Кодокан жүдо” институтэд хамтарсан бэлтгэлд хамрагдсан байна.

Энэ үеэр буюу хоёрдугаар сарын 7-15-нд болсон Японы Фүкүшима хотод болсон ахлах сургуулийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцжээ. Тэмцээнд 24 багийн тамирчин оролцсоноос Монголын баг наймдугаар байрт шалгарсан байна.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж