Хүн өдрөөс өдөрт геометр прогрессоор өсөн
нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал “бариагүй ч
номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Бид хэрэгтэй
мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ
эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ? Монголчууд бид маш их өрөнхий ярьдаг
хүмүүс. Зарим тохиолдолд нэг хүн өөрийнхөө санааг 30 секундэд илэрхийлж болох
юмыг 3 минут, тэрбүү хэл 30 минут ч ярьж хүмүүсийг хүлээлгүүлдэг хор уршигтайг
УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мөн бид
бүтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын
мөрүүдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр
сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргүйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн
нэвтрүүлгүүдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн түвшинд бус
авъяасанд түшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сүүлийн 10 жилд манай
утга зохиолын салбарт гарсан бүтээлүүдээс харж болно.
Боловсролын стандартанд хүнийг уншуулж,
бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна
гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах
ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ
гэдэг зүйл байдаггүй, ихэнхдээ “амьгүй зохион бичлэг” болж бид ч түүнийгээ яаж
бичснээ дор нь мартчихдаг байсан. Мөн байгалийн ухааны хичээл бүүхэл уран
зохиолын хичээлээ ч амьгүйгээр уншдаг болжээ. Орчин үед ном уншина гэдэг
хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан,
технологийн хөгжлөөс илүү дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж
харах цаг болжээ.
Залуучууд маань унших гэдэг зүйлийг шинжлэх
ухааны хөгжлөөр даван туулж болох ч гадаадын олон сургуулиудын шаардлагыг эссе
хангалтгүй бичснээр хангаж чаддаггүй. Би л гэхэд олон илтгэл бичиж байж
“Солонгосын бичлэгийн соёл”-ын талын талыг гадарласан гэж боддог.
үргэлжлэл: http://monbels.be/