by Ука Төмөр
Хүн
бүр гүйж чадна. Энэ нь байгалиас заяасан чадвар.
Би гүйх дуртай.
Миний хувьд гүйлт бол дасгалуудын ХААН.
Гүйлт нь
– бие махбодь,
– оюун ухаан,
– сэтгэл
санаанд их ач холбогдолтой.
Биенд ямар ач
холбогдолтой вэ гэвэл
• Зүрх судасны
үйл ажиллагаанд сайн
• Амьсгалын
системд сайн
• Биеийг эрч
хүчтэй, эрүүл чийрэг болно
• Нойронд сайн
болно
• Жин хасна
• Биеийн
дархлаа сайжирна
• Хөгшрөлт
багасч, урт наслана
Оюун ухаан,
сэтгэл санаанд ямар ач холбогдолтой вэ гэвэл
• Оюун ухаан,
танин мэдэхүйг хурцалдаг
• Бүтээлч
чадварыг нэмэгдүүлдэг
• Асуудал
шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг
• Сэтгэлийн
дарамт, санаа зоволтыг багасгадаг
• Өөрийн
үнэлэмж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг
• Тавьсан
зорилгодоо хүрч чаддаг болдог
• Бусадтай биш
өөртэйгээ өрсөлдөх чадвартай болдог
• Баяр
баясгалантай болгодог…
Гүйлтийн ач
холбогдлын тухай бид өмнө нь зөндөө сонсож байсан. Энэ бол шинэ мэдээлэл огт
биш. Гэхдээ энэ бүх ашиг тусыг харахад өөрийн эрхгүй гүймээр санагдаж
байгаа биз!? Би ч бас анх энэ бүх ашиг тусыг мэдээд гүйх хүсэл их төрж байсан.
Анх гүйж
эхлэхэд шалтаг мундахгүй. Энэ нь ердийн үзэгдэл.
• Гадаа хүйтэн
байна
• Гадаа утаатай
байна
• Бороотой,
цастай, салхитай байна
• Гүйх цаг зав
алга
• Гүйх нөхцөл
бүрдээгүй байна
• Бие өвдөж
байна (өвдөг, шагай, нуруу, толгой… өвддөг) гэх мэт
Хэрвээ гүйлтийг
сонгож үр дүнгээ үзэхийг хүсвэл энэ бүх шалтгийг даван туулах хэрэгтэй.
“Хүчин
чармайлт үргэлж үр дүнгээ өгдөг.”
Би анх жингээ
нэг хэвийн байлгахын тулд, юу дуртайгаа идэхийн тулд гүйдэг байсан. Харин
гүйдэг дадалтай болсноос хойш энэ зорилго маань өөрчлөгдөж эхэлсэн.
Одоо миний
гүйдэг зорилго олон янз.
♥︎ Зарим өдөр би гүйх явцдаа аудио ном
сонсдог.
♥︎ Зарим өдөр амжилтын тарни урьж,
бясалгал хийдэг.
♥︎ Зарим өдөр “одоо” цагтайгаа
холбогдож, нар салхийг мэдэрч, орчин тойрноо ажиж, гудамж хөдөлгөөнийг мэдэрч,
тааралдсан бүх хүнийг анзаарч, амрыг нь эрж, бас энэ бүгдэд талархлаа
илэрхийлдэг.
♥︎ Заримдаа нэг сэдэв авч гүйдэг.
Жишээлбэл: долоо хоногийнхоо бичлэг хийх сэдвийг аваад, гүйх явцдаа түүнийгээ
бодож боловсруулна, эсвэл ямар нэгэн тулгарч буй асуудлаа аваад гүйх явцдаа
түүнийгээ шийдвэрлэнэ гэх мэт. Тэгээд энэ үед ямар нэгэн санаа орж ирвэл
түүнийгээ дараа нь мартахгүйн тулд утасныхаа дуу хураагч дээр шууд бичиж авдаг.
Миний хувьд
гүйхэд анхаарал маш сайн төвлөрдөг. Зүгээр суугаад бодсоноос гүйгээд бодох нь
илүү үр дүнтэй байдаг.
Учир нь
хөдөлгөөнөөс мэдрэмж үүсдэг. Гүйхэд бүх бие хөдлөнө, тиймээс энэ үед үүссэн
мэдрэмж илүү хүчтэй байхыг би өөрийн бие дээр мэдэрсэн.
Эцэст нь энэ
бүгдийг базаж хэлэхэд машины мотор сайн байхад машин хүчтэй байдаг. Яг үүний
адил хүний оюун ухаан хурц байвал хүн хүчтэй байдаг.
Санаж
яв: Хүний оюун ухаан хурц бол хүн хүчтэй. Гүйлт хүний оюун ухааныг хурцалдаг.