Худалдааны салбар хуультай болох нь

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Худалдааны салбар хуультай болох нь

Олон жилийн турш
монголчууд худалдааны салбартаа алдагдал х
үлээсэн бөгөөд алдагдал бүр мөсөн арилна
гэдэгт бус багасна гэдэгт олзуурхдаг болчихож. Ийм байдал худалдааны салбарт
тухайлсан хууль эрх з
үйн орчин байдаггүйгээс болсон тухай эдийн
засагчид с
үүлийн жилүүдэд ярьсаар өдийг хүрсэн. Тэгвэл Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-ын
гиш
үүн Я.Содбаатараар ахлуулсан УИХ дахь МАН-ын бүлгийн зарим
гиш
үүд, мэргэжлийн холбоод хамтран боловсруулсан байна. Бизнесийнхэнд өчнөөн олон жил үгүйлэгдсэн
хуулийн анхны хэлэлц
үүлэг өчигдөр болж, хүмүүс ч нэлээд идэвхтэй оролцсон. Хэлэлцүүлэгт УИХ-ын
гишүүн Д.Дэмбэрэл, Я.Содбаатар, Н.Номтойбаяр, Монголын гадаад худалдаа, эдийн
засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн дарга Н.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын
дарга О.Ганбат болон бусад албаныхан, судлаач, бизнес эрхлэгчдийн төлөөлөл
оролцон санал бодлоо солилцсон юм.
Энэ хууль нь хаана, хаанаа хэрэгтэй байсан гэдэг нь хэлэлцүүлэгт оролцож
буй талуудын санал, бодлоос б
үр ч тодорхой ажиглагдаж байсан бөгөөд анхных гэдэг утгаараа дахин бодох, сайжруулах асуудал ч их байсан.

Хуульд юу тусгав?

1990 оноос хойш чөлөөт өрсөлдөөнт зах
зээлийн тогтолцоонд шилжсэнээр худалдааны салбарт гадна, дотны
н хамтын ажиллагаа илт нэмэгдсэн нь
мэдээж. Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гиш
үүн орон
болсон. Гэсэн хэдий боловч
өнөөг хүртэл дотооддоо салбараа зангидсан хууль эрх зүйн орчингүй өдийг хүрсэн байна.
Тиймээс нийт ес
өн бүлэг, 29 зүйлтэй Худалдааны тухай хуулийн төслийг
санаачилсан б
өгөөд хэд хэдэн зүйлийг тусгасныг өчигдрийн хэлэлцүүлгээр
онцолсон. Т
өслийг дөнгөж боловсруулж, анхан шатны хэлэлцүүлгээр орж
байгаа учраас б
үх зүйл тодорхой болоогүй ч онцлох үзэл
баримтлалыг дурдъя. Хамгийн эхний суурь ойлголт мэдээж худалдааны салбарын нэр
томъёо.
Үүнд
гадаад, дотоод худалдаа болон т
үүний цахим, биржийн, хилийн гэх зэрэг худалдааны төрөл, экспорт,
импорт, хамгаалалтын арга хэмжээ зэргээр тайлбарласан байгаа. Гол
үзэл
баримтлалын хувьд,
өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай
хуулийн
үзэл баримтлалтай төстэй зохицуулалт худалдааны салбарт орж ирнэ гэж байна.
Энэ бол одоохондоо нарийн тогтоог
үй асуудал ч гэлээ гадаад худалдааг иргэнээр бус үйл ажиллагаа
явуулах з
өвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар хийлгэх тухай ярьж
байна. Ингэснээр бараа,
бүтээгдэхүүний чанар,
аюулг
үй байдал “буух эзэн, буцах хаягтай” болно гэх юм. Түүнчлэн гадаад
худалдааны бараа, б
үтээгдэхүүний үнэд улсаас зохицуулалт хийх талаар ч дурджээ. Тухайн бүтээгдэхүүний  нөөц улсын хэмжээнд хомсдсон болон  стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнд үнэ тогтоох 
тухай заалт оруулсан ч ингэснээр зах зээлийн ч
өлөөт өрсөлдөөнийг устгана гэх сөрөг байр суурь
илэрхийлэх х
үн олон
байлаа.

Үнийн
зохицуулалтын талаар УИХ-ын гиш
үүн Я.Содбаатар хэлэхдээ:

-Гадаад, дотоод
худалдаанд
үндэсний
худалдааны эрх з
үйн орчинг тодорхой болгох, худалдааны шаардлагуудыг
чангатгах, хэрэглэгчдэд х
үрдэг бараа, бүтээгдэхүүний чанар,
стандартыг м
өрдөх Худалдааны тухай хууль том ахиц гаргах ёстой.  Дотоодын худалдаа чөлөөтэй, ямарваа
зохицуулалтг
үй явж байгаа. Улс орнууд зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш аль ч оронд
худалдаа нь
үндэсний худалдааны эрх зүйн актаар
зохицуулагдаж явдаг. Ялангуяа манайх шиг ганзагын наймаанд олноороо явж
буй оронд худалдааны хууль зайлшгүй хэрэгтэй.
Хуульг
үйн цаана хэн хохирдог вэ
гэхээр, чанар, стандарт хангахг
үй бараа, бүтээгдэхүүнээс болж хэрэглэгчид л хохирдог. Сүүлийн үед нэлээд өндөр мөнгөн дүнтэй худалдаа ч хийдэг болсон. Тиймээс худалдааны салбарт зохицуулалт хэрэгтэй  гэлээ.  

Худалдааны
хуулийг Гаалийн байгууллагатай “уяна”

Хэлэлцүүлгийн үеэр
Худалдааны тухай хуулийг Гаалийн байгууллагатай нягт холбох хэрэгтэй тухай
санал гарсан.
Өнгөрсөн жил 7860 аж ахуйн нэгж, байгууллага, 12 мянга гаруй
иргэн гаалийн байгууллагын хяналт шалгалтаар орж, гадаад худалдаанд оролцс
он дүн мэдээтэй гарчээ.
Энэ б
үх бараа эргэлтийг бодсон ч тэр, Худалдааны тухай хууль гаалийн
байгууллагатай нягт холбоотой тул Гаалийн тухай болон Гаалийн тарифын тухай
хуультай уялдуулж, багц хууль байлдаар УИХ-аар хэлэлц
үүлэх саналыг
Гаалийн ер
өнхий газрын дарга О.Ганбат гаргаж байна лээ.

Худалдааны тухай
хуулийн т
өсөлтэй холбоотойгоор тус газрын Татвар орлогын хэлстийн
Гаалийн улсын байцаагч н.Ганхуяг хэд хэдэн асуудлыг х
өндсөн юм.
Тэрбээр:

-Энэ хуулийн төсөлд барааг
зохицуулна гэснээ
үйлчилгээний тухай асуудал ороод ирчихсэн байна. Тэгэхээр үүнийг нэг
талдаа шийдэх хэрэгтэй.
Үйлчилгээний болон оюуны өмчийн эрхийн
худалдаа бол  барааны худалдаанаас
өөр конвенциор
зохицуулагддаг. Барааны худалд
аа бол 1980 оны Венийн конвенциор зохицуулагддаг. Түүнд
тулгуурлаж, зох
ицуулалтаа
оруулвал сайн байх. Худалдааны тухай хуулинд тээвэрлэлтийн асуудлыг хамруулахг
үй гэсэн мөртлөө дамжин өнгөрүүлэх тээвэр
гэсэн ойлголтыг оруулсан байх юм. Нэгэнт ингэж тусгаса
н юм бол бусад тээврийнхээ асуудлыг оруулбал дээр
гэж бодож байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн эхэнд тунхагласан санаанууд дараачийн
хэсг
үүдтэйгээ уялдахгүй байна гэсэн юм.

Хуулийн төслийн
хоёрдугаар б
үлгийн наймдугаар зүйлд гадаад худалдааны
дистрибют
ерийн тухай заасан
байгаа.

Энэ талаар
Монголын гадаад худалдаа, эдийн засгийн х
өгжлийг дэмжих
нийгэмлэгийн дарга Н.Энхтайванаас
зарим зүйлийг тодруулаа.

-Хуулинд
дистрибютерийн асуудлыг хэрхэн заасан бол?

– Энэ бол шинэ
асуудал. Гэрээт борлуулагч дистрибютерийн журам гаргаж зохицуулах чиглэлтэй
байгаа. Албан ёсоор з
өвшөөрөл авсан гэрээт борлуулагч дистрибютер компани  л тухайн компанийнхаа худалдааг Монголд
хийнэ. Гадны том компаниуд Монгол дахь ц
өөн хэдэн харилцагчаа
ашиглан дистрибютер эрхтэй компаниуды
г бут цохиж болохгүй гэсэн заалттай.

-Хууль өөрөө чөлөөт зах зээлийг
боомилох вий гэсэн айдас бий. Энэ тал дээр
та юү хэлэх вэ?

-Зах зээлийн
зарчмаар худалдаагаа явуулахаар х
үн бүр дуртай
бараа татаж, дурын  
үнээр худалддаг байсан. Нөгөө талдаа аж
ахуйн
нэгжүүд эрх тэгш
байх, цэвэр
өрсөлдөөн дунд байх ёстой. Хууль хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах шаардлагыг хангахын т
өлөө болохоос худалдааны өрсөлдөөн, эрх чөлөөг боомилсон
ямар ч з
үйл заалт байхгүй.

Бизнесийнхний хүсэн хүлээсэн хууль

Зарим төрийн өмчит компаниудаас илүү ашиг, орлоготой ажилладаг хувийн хэвшлийн компаниуд
худалдааныхаа бодлого дээр т
өөрөлдчихсөн байж.
Хуулийн анхны хэлэлц
үүлгийн үеэр бизнесийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж,
санал бодлоо ч
өлөөтэй илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлэгт ирсэн “Түшиг” ХХК-ийн Ерөнхий захирал
Г.Батт
үшиг:

-Энэ хуулийн төсөл бол бүхний эхлэл
болов уу гэж бодож байна. Хуулийг цаашид
улам боловсронгуй болгож, дэлгэрүүлэх байх гэдэгт
найдаж байна. Ер нь манай улсын худалдааны бодлого юу юм бэ гэдэг нь чухал. Нэг
үе барааны хомсдолтой байсан
бол одоо ил
үүдэлтэй
байна. Бид дандаа дотоод руугаа харсан худалдаа хийдэг. Манайхтай ойролцоо
орших  эдийн засгаараа
өндөр хөгжилтэй
орнуудын дунд бид ямар бодлоготой байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

Манай дотоодын
лабораториудын  гарал
үүслийн шинжилгээ үнэхээр хоцрогдсон. Өөрсдөө цэгцлэх гэж цаг алдаад хэцүү байвал эхний
ээлжинд бусад орны гэрчилгээн дээр тулгуурлачих хэрэгтэй. Тэр улсын гарал
үүслийн
гэрчилгээг хангачихвал манайд бас х
үчин төгөлдөр гэх
маягаар.

Түүнчлэн худалдааны салбарт аж ахуйн нэгжүүдийг л
худалдаа явуулахыг з
өвшөөрөх юм бол иргэдийг хэдий хэмжээгээр хувийн хэрэгцээндээ
зориулж бараа авч болох юм гэдэг хя
згаарыг тогтоох хэрэгтэй байх. Мөн худалдааг бөөний болон
жижиглэнгийн гээд хуваачихсан байх юм. Б
өөний худалдаан дотор жижиглэнгээр худалдахыг
хориглодог. Захыг яах вэ, энд б
өөний болон жижиглэнгийн асар их худалдаа явагддаг байтал үүнийгээ яг
тодорхой яаж зохицуулах в
э
гэдгээ орхичихож. Энэ мэт  олон асуудлыг тодорхой
оруулж, нэлээн зузаан, бодлого шингэсэн хууль болох байх. Энэ хууль маань ч
өлөөт өрсөлдөөнийг “алах” ёсгүй” гэсэн юм.

Худалдааны салбарын
тал б
үрийн төлөөлөл нэг ширээний ард суун ярилцахдаа “Худалдааны салбарт төрөөс баримтлах
бодлогын баримт бичиг
”-тэй
болох нэн шаардлагатай юм байна гэсэн д
үгнэлтэд хүрсэн. Тус салбарыг дагнан хариуцсан төрийн
байгууллага байхг
үй, хэдэн яаманд хуваагдаад зохицуулж ирсэн болохоор худалдааны хуулийг батлах нь
з
өв гэдэгт санал нэгдсэн. Харин хууль хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын хувьд  дахин нэг төрийн том бүтэц үүсгэлгүйгээр хамтын харилцаа холбоог бэхжүүлэхийг илүүд үзнэ гэдгийг
хууль санаачлагчид хэлсэн.

Дахин хэлэхэд,
энэ бол хуулийн т
өслийн анхны хэлэлцүүлэг. Цаашдаа хуулийн
т
өслийг бизнес эрхлэгчдийн төлөөлөл, яамд, агентлагуудтай хэлэлцэн санал бодлыг нь авч улам бүр боловсронгуй болгох ажээ. Ойрын үед Монголын үндэсний
худалдаа аж
үйлдвэрийн танхимтай хамтарч, бизнес эрхлэгчдийн санаа
бодлыг нарийвчлан сонсч хэлэлцэх юм гэсэн. Ямартай ч монголчууд худалдааны
салбарын тусгайлсан хуультай болох
нь.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж