Шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг  онцгойлон анхааруулж байна.

2014 оны 02 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
 агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус хүйтэн, говь талын 4-9 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 2 дугаар сарын 26-наас 2014 оны 3 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд нутгийн зүүн хагаст цас, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж