Ямартай ч, сар шинэ хуучирсан ч модон морь жилийн азтанууд өнөөдөр тодорч, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос шагналаа гардсан аж. Тухайлбал, супер азтан буюу Хайнань аралд амрах азтанаар Ховд аймгийн Булган сумын иргэн Ш.Цэрэнхүү тодорсон бол 32 инчийн телевизорыг Дуут сумын иргэн Д.Төмөрчулуун, Дарви сумын Н.Хүрэл-Эрдэнэ, угаалгын машиныг Дуут сумын иргэн Ц.Хишигбуян, Чандмань сумын Б.Батнасан, Б.Хатанбаатар, тоос сорогчийг Ховд сумын иргэн Т.Буржеиай, Дарви сумын Л.Ганбаатар, Манхан сумын Б.Хөөдөө нар гардаж азтан болжээ.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хар ус нууранд мөсний баяр хийж нэгэн өдрийг зугаатай өнгөрөөсөн ховдчууд өнөөдөр харин азтануудаа шалгаруулсан нь энэ аж. УИХ-ын гишүүд ээ гэж, юм юм л санаачлах юм даа.