Сирид террорын эсрэг ажиллагаа явуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Сирид террорын эсрэг ажиллагаа явуулж байна

Сирийн Дамаск хотоос өмнө зүгт орших Дера мужид Засгийн газрын цэрэг террорын эсрэг нэрийн дор өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж эхэлсэн тухай Al Watan сонин мэдээлжээ. Сирийн нисэх хүчний онгоцууд мужийн төвийн ойролцоох Нава, Умм-Маязин, Эль- Ядуда, Энхель суурингууд дахь босогчдын бүлэглэлийн байранд цохилт өгчээ. Цэргийн эх сурвалжийн мэдээлснээр,  Хирбет-Газзалиас хойд зүгт Назихин, Газиет-Шаркия зэрэг районд бас агаарын довтолгоо хийжээ. Маараб сууринд байрласан “Жебхат ан-Нусра” гэх бүлгийн командын цэгийг  устгасан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж