Хөрөнгө оруулалтыг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтыг түдгэлзүүлжээ

Энэ онд  29.7 тэрбум төгрөгийг нь Тогт­воржуулалтын санд шилжүүлэхээр  баталсан. Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон байна. Хэдийгээр энэ нь төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй ч өнгөрсөн оны эхний сард төвлөрсөн орлоготой харьцуулахад 2.3 хувийн өсөлттэй гарч байгаа аж. Үүнээс гадна улсын нэгдсэн төсвөөс гарсан зардлын гүйцэтгэл 70.3 хувь байгаагаас 61.6 хувь нь хөрөнгө оруулалтын гүйцэтгэл байжээ. Энэ онд улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг чанартай гүйцэтгэх зорилгоор 243 төсөл арга хэмжээний хөрөнгийг тусгасан ч санхүүжүүлэхээс түр түдгэлзүүлээд байгаа юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж