
Энэ сарын 19-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.9 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувиар тус тус буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ удаагийн статистик мэдээллийг харвал, хүнсний үнэд хамгийн гол жин дардаг хонь, үхрийн ястай мах болон үхрийн цул махны ханш буурч байгаа чиг хандлага давамгайлж байна. Харин ямааны болон адууны махны ханш өнгөрсөн сарын дунджаас 0.2- 0.7 хувиар өсчээ. Гурилын хувьд савласан дээдийн дээд гурилын үнэ 6.8 хувиар өссөн бол бусад төрлүүд дээр өөрчлөлтгүй буюу бага зэрэг буурсан байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин