
Монголд олон салбар улс төрөөс болж зогсонги байдалд орсон. Тэдгээрийн хамгийн том золиосын нь нүүрс. Хөрөнгө оруулагчид олборлох сонирхолтойтой адил монголчууд ч зарах хүсэлтэй. Гэсэн ч үе, үеийн Засгийн газрын өрөөсгөл шийдвэр энэ хоёр сонирхолд бул хар чулуу болчихсон. Харин энэхүү эмгэнэлт дүр зургийг эерэг хандлага руу чиглүүлж, эрх ашгийн огтлолцлыг нэгтгэх сонирхолтой нэг уулзалт болдог нь “Coal Mongolia”. Анхандаа нүүрсээр дагнасан уулзалт зохион байгуулах тухай мэдээ нэг талыг барьсан өрөөсгөл, сонирхолгүй санагдсан нь бий. Гэвч байгуулагдсан цагаасаа хойш Монголын нүүрс бол алт, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг гэдгийг жил ирэх бүрт баталж чадлаа. Үүнийг санаачлагч нь “Минфо” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар. Уулзалтын үеэр ХБНГУ-ын “Виртген” групп, “Шивээ-Овоо” болон “Жи-Эм-Си” групптэй хамтран Шивээ-Овоогийн уурхайд нүүрсийг ангилан олборлох технологи нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн нүүрс олборлоход хэрэг шаардагдахуйц олон тооны техник хэрэгслийн худалдаа ч хийгдсэн гэж байгаа. Иймд дээрх чуулга уулзалтыг зохион байгуулж, Монголд мөнгө орж ирэх үүд хаалгыг нээхийг хүссэн Л.Наранбаатарыг нүүрс “эмчлэгч” гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Түүнчлэн тэрбээр сүүлийн үед Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг эмчлэх том зорилго тавьчихаад байгаа. Харин тэр зорилго нь “Coal Mongolia” шиг амжилтад хүрэх эсэхийг та бидэнд цаг хугацаа харуулах биз ээ.
Г.ЭНХЛЭНЭх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин