
Баян-Өлгий аймгийн нутаг Алтай богд ууланд авиралт хийн, буух үедээ осолдож, амь насаа алдсан уулчин Л.Болдбаатарын ослын шалтгааны талаар Монголын уулын холбооны гишүүд, уулчид болон ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Монголын уулын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, Гавьяат тамирчин Б.Гангаамаа, талийгаач Л.Болдбаатарын охин Б.Үүрцайх нар оролцов. Охины ярьснаар хоёрдугаар сарын 13-ны 17.30 цагийн үед аав, охин хоёр Малчин оргилд гарсан бөгөөд 20:00 цагийн үед бууж явах замд осол болсон байна. Тэд уулын оргилоос гулгах арга хэрэглэн бууж байсан бөгөөд алдаа гарч, Л.Болдбаатар гавьяат 500 метр орчим газарт шидэгдсэн байна. Охин нь аавынхаа араас явсаар дуулга, үүргэвч зэргийг олж, түүгээр баримжаалан оройн 22.00 цагийн үед аавыгаа нас барсан байхыг нь олжээ. Ингээд Онцгой байдлын алба, уулчдад мэдэгдсэнээр цогцсыг буулгах ажиллагааг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс, зарим уулчид гүйцэтгэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
