Тэр мөрөөдлөө бодит амьдрал болгосон

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Тэр мөрөөдлөө бодит амьдрал болгосон

“Apple” компьютер, ухаалаг гар утасны эзэнт улсыг үндэслэгч агсан Стив Жобс 1955 оны энэ өдөр Сан-Франциско хотод мэндэлсэн юм. Түүний төрсөн эцэг эх нь оюутнууд байсан учир хүүгээ Пол Жобсын гэр бүлд өргүүлжээ. Ахлах сургуульд сурч байхдаа тэр Стив Возняктай танилцсанаар тэд­ний урт хугацааны нөхөр­лөл бас бизнесийн түншлэл эхэлсэн юм. 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд Жобсын санаачилгаар Рональд Вайн, Стив Возняк, Майк Маркула нар хамтран “Apple” компанийг анх байгуулав. Анхны бүтээлээ “Apple” хэмээн нэрлэж, зах зээлд гаргаснаар мөрөөдлөө бодит амьдрал болгож эхэлжээ.

Гэвч Стив  Жобс удирдах зөвлөлтэй таарамжгүй болсны улмаас 1988 оны гуравдугаар сард компаниасаа гарч “Next computers”-ийг үүсгэн байгуу­лав. 1996 онд “Apple” компа­ни “Next”-ийг худалдан авс­наар Жобсыг эргүүлэн авч чадсан юм. Ийнхүү Жобс “Apple”-д эргэн ирснээр IMac, iPod, iPhone зэрэг шинэ бүтээг­дэ­хүүн гаргаж, электрон барааны зах зээлд хаанчлах болжээ.

Харамсалтай нь Стив Жобс хийж бүтэх ид насандаа 2011 оны аравдугаар сарын 5-нд нойр булчирхайн хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Гэсэн ч тэр өөрийн мөрөөдлөөбодит амьдрал болгож чадсан.

1466 онд Дэлхийн анхны хонжворт сугалааг Бельгид зохион байгуулжээ.

1582 онд Ромын пап XIII Григорий Юлианы тооллоос өнөөгийн бидний хэрэглэж буй Григорианы цаг тоололд шилжих зарлиг гаргав. Католик шашинтай Итали, Испани, Португали, Франц улсууд шууд зарлигийг дагасан бол Герман 1700, Англи 1752, Орос 1918, Югослав болон Грек 1925, харин Вьетнам 1967 оноос энэ оололд шилжсэн юм.

1852 онд Оросын суут зохиолч Николай Гоголь алдарт “Амьгүй албат” найрагла­лын­хаа хоёрдугаар дэвтрийг ша­таа­жээ.

1938 онд Дэлхийн анхны хиймэл үстэй шүдний сойз худалдаанд гарав.

Б.МИШЭЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж