
МҮОНРТ-ээр “Амьдралд тавтай морил” нэртэй олон ангит кино гараад удаж буй. Энэ кинонд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дүрээ мөнхөлсөн гэдгийг мэддэг хүн тун ховор. Найзуудын нөхөрлөлийн тухай “Амьдралд тавтай морил” нэртэй олон ангит киноны төгсгөлийн 48-р ангид Ерөнхий сайд Н.Алтанхуяг туслах дүр бүтээж, 1990 оны ардчилалын партизаны зургийн үзэсгэлэнгээс аавынхаа зургийг харж яваа Ганаатай тааралдан, ярилцдаг хэсэгт тогложээ.
Энэ талаар хүмүүс тэр бүр анзаардаггүй ч кинонд тоглохдоо чамгүй жүжиглэсэн гэж кино зураг авалтынхан хуучилдаг юм билээ.
Ш.ОЧ