“Grand people” ёслол болно

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

“Grand people” ёслол болно

Монголын сэтгүүлзүйн салбарт шинэ өнгө төрх нэмж, олны талархлыг богино хугацаанд хүлээж чадсан тэргүүлэгч сэтгүүлүүдийн нэг болох  “Гранд” хэвлэгдэн гарсаар дөрөв дэх жилтэйгээ золгож байна.

Тус сэтгүүлээс анх  2011 онд  Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт  манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдээ алдаршуулан, тэдний бүтээлч үйлсийг сурталчлах, хөхиүлэн зорилгоор “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байсан.

Тэгвэл уг ёслол өнгө төрхөө өөрчлөн тэлсээр өнгөрсөн оноос “Grand people” нэртэйгээр нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрч, хичээнгүй үйлсээрээ тэргүүлж яваа эрчүүдийг хамруулан алдаршуулах болсон. Алдартнуудыг   “Гранд” сэтгүүлийн редакци болон зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлснээр,  олон нийтийн санал асуулгад үндэслэн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Түүнээс гадна тус сэтгүүлийн редакцийн шууд сонголтоор, “Хүндэт Grand mаn”, “Хүндэт Grand lady” нарыг сонгон өргөмжилдөг. Уламжлал ёсоор энэ жил ч мөн адил нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтийн сайн сайхны манлайлан хөдөлмөрлөж яваа нийт 14 алдартныг “Гранд” сэтгүүлийн редакцаас нэрлэн, тэдгээрээс 12 эрхмийг нийтийн санал асуулгын дагуу тодруулах юм.

Санал асуулгаэнэ сарын 27-ноос гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл  http://www.grandnews.mn сайтаар үргэлжлэн  явагдах бөгөөд, одоогоор нэр дэвшигчдийн мэдээлэл нууц хэвээр байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж