
Samsung-ийн 4G “Infuse” смартфон нь Google Android үйлдлийн систем, 4,5 инчийн мэдрэгчтэй, Super AMOLED дэлгэцтэй ажээ. Infuse-ийн дэлгэцийн нягтаршлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа ч, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 800 x 480-ын нягтаршилтай байх магадлалтай. Түүнчлэн энэхүү смартфон нь 1.2 гегагерцийн процессор, найман мегапикселийн өндөр нягтаршил бүхий бичлэг хийх чадамжтай камертай юм. Samsung шинэ смартфоныхоо үнийг 200 ам.доллар байхаар тогтоожээ.
Б.Энхцэцэг