МАХН гишүүдийнхээ зодооны талаар тайлбар өгнө

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

МАХН гишүүдийнхээ зодооны талаар тайлбар өгнө

МАХН-ыг татан буулгах, намын гишүүд хоорондоо зодолдсон зэрэг дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн билээ. Тэгвэл МАХН-аас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, энэ бүх асуудалд тайлбар өгөхөөр болсон байна. Хэвлэлийн хуралд МАХН-ын удирдлагууд оролцох юм байна.

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо болон "Бүх ард түмний их хуралдай" ТББ-уудаас МАХН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал хийсэн бөгөөд уг хурлын үеэр МАХН-ын гишүүд зааланд орж ирэн, мэдээлэл хийж байсан хүмүүстэй маргалдаж, зодоон цохиондоо тулсан юм.


Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж