Уулчин Б.Гангаамаа мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Уулчин Б.Гангаамаа мэдээлэл хийнэ

Баян-Өлгий аймгийн нутагт, Алтай богд ууланд авиралт хийн, буух үедээ
осолдож, амь насаа алдсан уулчин
Л.Болдбаатарын талаар өнөөдөр Монголын уулын холбоо мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хэвлэлийн хуралд Гавьяат тамирчин Б.Гангаамаа нарын уулчид оролцох аж.

Уулчин Л.Болдбаатарын хувьд охин Б.Үүрцайхын хамт хоёрдугаар сарын 13-нд Алтай таван богдын Малчин
уулын оргилд гаран, уруудаж яваад осолдсон юм. Ингээд аймгийн Онцгой
байдлын алба, зарим уулчид хамтран эрэл явуулснаар талийгаачийг
хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд уулнаас олсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж