
Болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 52 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр 2014 оны хоёрдугаар сарын 21-23-ны өдөр Болгарын Софи хотод боллоо. 34 орны бөхчүүд зодоглосон энэ тэмцээний эмэгтэй 75 кг-ын жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин О.Бурмаа шувтаргын барилдаанд Египетийн бөх Надя Ахмедийг ялж, тус тэмцээний хошой алтан медальт бөх боллоо. Өмнө нь мөн гурван мөнгөн медаль авч байжээ.