Италийн шинэ Засгийн газрын гишүүдийн тал хувь нь эмэгтэйчүүд болов. Шинэ Засгийн газрын гишүүд өчигдөр тангараг өргөлөө.


Маттео Ренци
Засгийн газар байгуулах үүрэг авсан Италийн Ардчилсан намын лидер Маттео Ренци өөрийн бүрдүүлсэн танхимын жагсаалтыг танилцууллаа. Нийт 16 сайдын тал хувь нь эмэгтэйчүүд бөгөөд Гадаад хэргийн сайдаар Федерика Могерини, Батлан хамгаалахын сайдаар Роберта Пинотти, Эдийн засаг, сангийн яамны сайдаар Пьер Карло Падоан нар томилогдлоо. Дотоод хэргийн сайд Анжелино Альфано, Эрүүл мэндийн сайд Беатриче Лоренцин, Дэд бүтэц, тээврийн сайдаар Маурицио Лупи нар хэвээр үлдэв.
Бямба гаригт Италийн шинэ Засгийн газар тангараг өргөжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР