Тимошенко ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2014.02.23-нд нийтлэгдсэн

Тимошенко ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Юлия Тимошенко. Фото: Сергей Власенкогийн Facebook дэх хуудаснаас

Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко 2014 оны тавдугаар сарын 25-нд товлогдсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцохоо мэдэгдсэн байна. Энэ тухай бямба гаригийн орой шоронгоос суллагдсаны дараа экс-ерөнхий сайд мэдэгджээ. Тэрбээр “Дарангуйлал уналаа. Ингэхдээ улстөрчид, дипломатуудын буянаар биш харин өөрийгөө, өөрийн гэр бүлээ, өөрийн орноо хамгаалж чадсан хүмүүсийн буянаар уналаа” гэж Тимошенко мэдэгдсэн байна.

Дээд рад хоёрдугаар сарын 22-ны тогтоолоороо Юлия Тимошенког хорихоос сулласан юм. “Батькивщина” намын лидер Юлия Тимошенко Киев хотын Жуляны нисэх буудалд тусгай онгоцоор нисэн ирсний дараа  шууд Тусгаар тогтнолын талбайд очихоор явжээ.

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг Дээд радын депутатууд бямба гаригт зарласан ба Виктор Януковичийг “өөрөө  зайлсан” тухай тогтоол гаргасан байна.  Харин Янукович парламентын шийдвэрийг хууль бус гэж мэдэгдсэн юм.
Майданы индрээс өөрийгөө хамгаалах хүчний зуутын нэгэн дарга “гудамжны  сөрөг хүчин өөрийн нэр дэвшигчийг талбайн сонгуулиар тодруулна” гэжээ. Хоёрдугаар сарын 21-ний мөргөлдөөний дараа ерөнхийлөгч Виктор Янукович буулт хийж эхэлсэн юм. Эсэргүүцэгсэд ба цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний үеэр ер орчим хүн амиа алдаж, 600 орчим хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж