Януковичийн өргөөнөөс “хар данс” олдов

Хуучирсан мэдээ: 2014.02.23-нд нийтлэгдсэн

Януковичийн өргөөнөөс “хар данс” олдов

“Евромайданы” идэвхтнүүд ба сэтгүүлчид хоёрдугаар сарын 22-ны өдөр Украины ерөнхийлөгч Януковичийн хаяад явсан «Межигорье»  өргөөнөөс авч явж чадаагүй, устгаж ч амжаагүй орхисон бичиг баримтуудыг олжээ.

Бас хэсэг баримтыг Днепр мөрний эргийн боомтын орчмоос олжээ. Баримтуудын дунд  байр бариулахад зарцуулсан мөнгө, хэнээс, ямар ивээн тэтгэгчээс мөнгө орж ирснийг бичсэн “хар данс” байжээ.

Өргөөнийх нь хашаанд бичиг баримт шатааж байсан бололтой галын буйр байжээ. Идэвхтнүүдийн нэг нь аюултай гэх сэтгүүлчид ба депутатууд зэрэг хүмүүсийн гэрэл зурагтай баримтуудын зургийг авчээ. Тэдний дунд Януковичийн энэ байрны талаар материал  бичих гэж байсан сэтгүүлч эмэгтэй Татьяна Чорновилийн зураг байв. Тэр эмэгтэйг өнгөрсөн оны сүүлчээр үл таних хүмүүс зодсон байлаа.  Тэр хэргийг ахуйн гээд орхисон юм.

Межигорьягийн харшийг одоо үзэх гэсэн хүмүүст нээлттэй үлдээжээ. Депутатууд уг байрыг улсын өмч болгон хүүхдийн амралт, эмнэлэгийн газар болгох  хуулийн төслийг парламентад өргөөд байна. Янукович Харьков ниссэний өглөө сэтгүүлчид тийшээ очсон байлаа.

Байгууламжийн нийт талбай нь 140 га  бөгөөд тэнд дарвуулт завийн станц, морин клуб, теннисний талбай ба буудлагын газар байгаа. 1935-2007 онуудад  засгийн газрын  мэдлийнх байжээ. Дараа нь хувьд шилжүүлсэн ба түүнийг ерөнхийлөгчийн том хүүгийн мэдлийн бүтэц авсан байлаа. Украины сэтгүүлчид уг харшийг “Януковичийн үеийн авлигын бэлгэдэл гэж нэрлээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Фото: @annaconde
 
 

Фото: @anhelinaoverchuk
 

Фото: Илья Азар / «Лента.ру»
 

Фото: @m_matusov


Фото: @chijul
 

Фото: @miron261178
 

Фото: @maksimovphoto
 

Фото: Илья Азар / «Лента.ру»
 

Фото: @tauropr


Фото: @xxxpitx
 

Фото: Илья Азар / «Лента.ру»
 

Фото: @tauropr


Фото: @smntna
 

Фото: @zinger_ua
 

Фото: @annaconde
 

Фото: @Andriyak


Фото: @alexunlim
 

Фото: @darkproger


Фото: @annaconde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж