
Тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд тасралтгүй өссөн үзүүлэлттэй байв. Үүнээс шалтгаалан эдийн засгийн тогтвортой байдлын асуудал дахин сөхөгдөх нь. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Абэномикс” бодлого үр дүнгээ өгч буй эсэхийг дахин сайтар авч үзэх шаардлагатай болж ч магад. Гэтэл ирэх дөрөвдүгээр сард бараа, бүтээгдэхүүний борлуулалтад ногдуулах татварын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөчихсөн байдаг. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, хэрэглээний зардлыг цаашид бууруулах ч эсрдэлттэй юм байна.
Japan Macro Advisors-ийн ахлах эдийн засагч Такужи Окубо “ДНБ-ий өсөлт тааруухан байгаа нь “Абэномикс” бодлого хэмжээ, хязгаартай гэдгийг харуулж буй. Компаниудын өрсөлдөх чадварт жинхэнэ өөрчлөлт гарч, эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөвт нааштай өөрчлөлт гарсан цагт л Японы эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэлд бодит өөрчлөлт гарах болно” гэжээ.
Р.Гантулга
Эх сурвалж: "MONGOLIAN ECONOMY"