Олимпийн хаалтын ёслол 20:14 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.23-нд нийтлэгдсэн

Олимпийн хаалтын ёслол 20:14 цагт эхэлнэ

Өвлийн XXII олимпийн наадам өнөөдөр хаалтаа хийнэ. Хар далайн эрэг дэх Сочи хотноо хоёрдугаар сарын 7-нд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн цагаан олимп ийнхүү бариандаа тулж ирээд байна. Цагаан олимпийн тогтсон нэг уламжлал ёсоор сүүлийн өдөр, хамгийн сүүлд хоккейн аваргууд тодрох учиртай. Тодруулбал, мөсний хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт орон нутгийн цагаар 16:00 цагт /Улаанбаатарын цагаар 20:00/ цагт эхэлнэ. Харин үүнээс өмнө биатлоны эрэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км-ийн уралдаан мөн бобслейн аваргууд тодрох юм.

“Сочи-2014” өвлийн XXII олимпийн хаалтын ёслол нээлтийн адилаар 2014 оныг бэлгэдэж, орон нутгийн цагаар 20:14 цагт “Фишт” цэнгэлдэхэд эхэлнэ. Улаанбаатарын цагаар бол 00:14 цагт. Олимпийн нээлтийг сүрлэг гэгч нь зохион байгуулж, Орос хэмээх их гүрнийг тунхаглан зарласан Сочийн олимпийн хаалтын ёслол ч мөн хүлээлт өндөртэй байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж