
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраарбага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм дулаан байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: tsag-agaar.mn