Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа ямар байна вэ?

Харилцаа бол яг дугуй унаж сурахтай адил сурч болох ур
чадвар юм.  Хэрвээ та энэ чадварыг эзэмшвэл амьдралынхаа бүх талбарыг
сайжруулж чадна. –Brian Tracy

Харилцааг дотор нь 2 хуваана

1. Зүй зохистой харилцаа

2. Зүй зохисгүй харилцаа

 Зүй зохисгүй харилцаа гэж

• Шууд бус –хэлэх гэсэн юмаа шууд хэлэх биш, тойруу утгаар хэлэх

• Өртөө итгэлгүй– аймхай, зожиг, бүрэг ичимхий

• Тааламжгүй– ууртай, ширүүн, дээрэлхүү

• Ойлгомжгүй – учир битүүлэг, тодорхой бус

• Хол хөндий – хоосон, далд, нуугдмал, нууцлаг, далдуур санаатай

• Харьцаагүй байх– дуугай, хэлэх гэсэн юмаа үгээр илэрхийлж чадахгүй, биеийн хөдөлгөөн, нүүрний хувиралаар харьцах

• Нэг талын– зөвхөн өөрөө ярих, нөгөө хүнээ сонсохгүй

• Анхаарлаа хандуулаагүй – үл анзаарсан, үл тоосон, үл тоомсорлосон

• Шударга бус харьцаа – худлаа ярих

Зүй зохистой харилцаа гэж

• Шууд – ярих гэсэн юмаа, хэлэх гэсэн юмаа шууд хэлэх

• Өөртөө итгэлтэй – юу хүсч байна, яагаад хүсч байна гэдгээ айлгүй хэлэх

• Тааламжтай – аятайхан, эелдэг сайхан харилцаа

• Ойлгомжтой – маш тодорхой

• Ойр дотно – илэн далангүй

• Харьцаатай байх- дуутай шуутай, бодол санаагаа үгээр илэрхийлэх

• 2 талын – өөрөө ярихаас гадна нөгөө хүнээ сонсох

• Анхаарлаа хандуулсан –нөгөө хүндээ 100% анхаарлаа төвлөрүүлж чадах

• Шударга – бодол санаа хэрэгцээгээ үнэнээр нь илэрхийлэх

Гэр бүлд үүсч байгаа том, жижиг асуудлууд зүй зохисгүй харилцаанаас үүсдэг.

Тиймээс өнөөдөр зүй зохистой, зүй зохисгүй харилцааг хооронд нь
харьцуулж үзээд, таны хайртай хүнтэйгээ харилцах харилцаа алинд нь илүү
орж байна вэ гэдгийг дүгнээд үзээрэй. Хэрвээ ихэнх нь зүй зохисгүй
харилцаа байгаа бол өнөөдөрөөс эхэлж засаж залруулах арга хэмжээ авах нь
зүйтэй.

Санаж яв: Та өөрийнхөө амьдралын тусгал. Та  өөрөө ямар байна, түүнийгээ л өөртөө татна. Та өөрчлөгдвөл таны эргэн тойронд байгаа бүх зүйл өөрчлөгдөнө.

Та өөрийнхөө харьцааг өөрчилж чадвал гэр бүлийнхээ харилцааг өөрчилж чадна.

АМЖИЛТЫН ТАРНИ

Би хайртай хүнтэйгээ дотно сайхан харилцаатай байж чаддаг!

Эх сурвалж: www.ukatumur.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж