Хөрөнгө оруулалтыг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтыг түдгэлзүүлжээ

УИХ-аас 2014 онд  улсын нэгдсэн төсөвт 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29.7 тэрбум төгрөгийг нь Тогтворжуулалтын санд шилжүүлэхээр  баталсан. Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон байна. Хэдийгээр энэ нь төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй ч 2013 оны эхний сард төвлөрсөн орлоготой харьцуулахад 2.3 хувийн өсөлттэй гарч байгаа аж. Үүнээс гадна улсын нэгдсэн төсвөөс гарсан зардлын гүйцэтгэл 70.3 хувь байгаагаас 61.6 хувь нь хөрөнгө оруулалтын гүйцэтгэл байжээ. Энэ онд улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг чанартай гүйцэтгэх зорилгоор 243 төсөл арга хэмжээний хөрөнгийг тусгасан ч санхүүжүүлэхээс түр түдгэлзүүлээд байгаа юм. Гэхдээ үүнийг ирэх хаврын чуулганаар шийдвэрлэх төлөвтэй байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж