
Энэхүү зөвлөл нь хилийн боомтын бодлогыг тодорхойлж, хяналт тавих, хамтын ажиллагааг тодорхойлох юм байна. Боотмын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ахлах юм. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх болон холбогдох газрын дарга нар багтжээ. УИХ-ын чуулганы намрын чуулганы хуралдаанаар Боомтын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар хилийн боомтын захиргаа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг харьяанд ирж, боомтууд дээр Хил хамгаалах газар дангаараа ажилладаг байсан бол Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагаатай уялдаа холбоотой ажиллахаар болсон билээ.