УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ховд аймагт ажиллаж байна. Түүний ажлын бүрэлдэхүүнд Засгийн газрын сайд Ц.Оюунгэрэл болон тус аймгаас сонгогдсон С.Бямбацогт, Д.Батцогт нар ажиллаж байна. Уг ажлын хэсгийнхэн Ховд аймагт буй хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилгуудтай танилцсан юм. Аймгийн хэмжээнд нийт 18 обьектын ажил царцаагдсанаас 5 нь Ховд хотод байгаа аж. Тухайлбал, нэгдүгээр сургуулийн өргөтгөл, 100 ортой цэцэрлэгийн барилгууд дээр газар дээр нь очиж танилцсан байна. Мөн битүү захын нээлтэд оролцсон ба энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээр 500 лангуутай томоохон обьект аж. Сүүлийн 20 гаруй жил задгай захад өвлийн хүйтэн, зуны халуунд худалдаа хийж байсан бизнес эрхлэгчид болоод тавтай тухтай газраар үйлчлүүлэх болж буйдаа орон нутгийн иргэд тун баяртай байгаагаа дуулгав. Яг одоо Д.Эрдэнэбат нарын гишүүд Ховдын иргэдтэй уулзаж байна.
Б.ЭНХ