
Канадын хоккейн эмэгтэйчүүдийн шигшээ Сочийн олимпийн алтны төлөөх тоглолтоор АНУ-ын шигшээг 3:2 харьцаатайгаар буулган авч дөрөв дэх олимпдоо дараалан түрүүлсэн амжилт тогтоолоо. Эхлээд америк бүсгүйчүүд Меган Дугган,Александра Карпентер хоёрын гоолтой 0:2-оор тэргүүлж байлаа. Гэвч канад бүсгүйчүүд гурав дахь үеийн сүүлийн дөрвөн минутын дотор тоог тэнцүүлэв. Брианна Женнер, Мари-Филип Пулен нар гоолоор тэмдэглэгдэв. Нэмэлт үеийн ес дэх минутад Пален ялалтын шайбыг эсрэг хаалганд оруулжээ.
Сочийн ялалтын дараа нь Каролин Улетт, Жайна Хеффорд, Хейли Уикенхайзер гэдэг гурван канад эмэгтэй тус бүр дөрвөн удаагийн олимпийн аварга болов. Өмнө нь дөрвөн олимпт дараалан алтан медаль авч байсан тамирчид нь Зөвлөлтийн биатлончин Александр Тихонов, Германы тэшүүрчин эмэгтэй Клаудиа Пехштайн хоёр л байлаа. Үүний зэрэгцээ канад эмэгтэйчүүдийн олимпийн тоглолтод 20 удаа дараалсан ялалт нь энэ алтан тоглолт болжээ.
Швейцарийн эмэгтэй хоккейчид түүхэндээ анхны олимпийн медаль
авлаа. Тэд хүрэл медалийн төлөө тэмцээнд Шведын багийг 3:2! хожлоо.
Швейцарийн багийн бүсгүйчүүд. Кадр Sportbox.ru
Британийн (шотландын) керлингист эмэгтэйчүүд хосгүй баярын хүрэл нулимстай.
Канадын керлингийн эмэгтэйчүүд рлимпийн хоёр удаагийн аварга боллоо. Баяртай байлгүй яахав. Фото: JONATHAN NACKSTRAND / AFP