Хоёрдугаар сарын 20-ны пүрэв гаригт сөрөг хүчин ба хүчнийхний хооронд мөргөлдөөн дахин гарлаа. Алагдсан хүмүүсийн тоо хэдэн арваар яригдаж, олон зуун хүн шархадлаа. Тулалдааны өмнө амь үрэгдэгсдийн тоог албан ёсоор 28 хүн гэж байлаа. Украины шархдагсадыг сэхээн сэргээх ажиллагааны зохицуулах төвийг толгойлсон Украины гавъяат эмч Ольга Богомоле 30 хүн нас барсан гэж ярилцага өгөх үедээ ярьсан байв. Түүний төв нь дотоодын цэргийнхэн, “Беркутын” дайчид, “титтушка” гэж нэрлэгдсэн “улс төрийн тоглоом”-ын хохирогчид болсон өдөөн хатгагчид нарт туслаж байгаа гэлээ. Хүмүүсийн үхлийн хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой гэж Богомолец хэлээд зогсохгүй амиа алдагсдын галт зэвсгийн шарх нь үүнийг мэргэжлийн хүмүүс хийснийг харуулж байна гэлээ.
Александр Богомольцийн (эмчийн өндөр өвөө нь) нэрэмжит Киев хотын үндэсний анагахын их сургуулийн профессор, анагаахын шинжлэх ухааны доктор, Украины гавъяат эмч Ольга Богомолец 2013 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр оюутны жагсаалыг хөөн тараасны дараа Майданд нэгджээ. Украины талбайнуудын шархдагсадыг сэхээн сэргээх ажиллагааны зохицуулах төвийг тэрээр тусгаар тогтнолын талбайд зохион байгуулан хээрийн нөхцөлд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, бүх л хэлмэгдэгсдийн талаарх мэдээлэл цуглуулж байна.
Түүний төвд гэмтлийн, мэс заслын мэдрэлийн хэдэн арван эмч асрагч нар сайн дураар ажиллаж байна. Тэрээр албан ёсны мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж, талбайд цугларсан олон зэвсэггүй, үзэл бодлынхоо төлөө зогсож байгаа хүмүүс гэлээ. Ольга Богомолец ярилцлагаа хоёрдугаар сарын 19-нд өгсөн учраас баримтууд нь тэр өдрийнх юм.
-Амь үрэгдэгсэд ба шархдагсдын тооны талаар танд ерөнхий мэдээлэл байгаа юу?
Ольга Богомолец: Бидний мэдээллээр 30 хүн алагдаж, мянга таван зуу орчим хүн шархадсан байгаагаас хүнд шархтай 351 хүнийг эмнэлэгт хүргээд байна. Тэдний 50-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа учраас амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй.
Фото: hospitalityawards.ua
-Галт зэвсгийн шархтай хүмүүс олон байгаа юу?
-Ерөнхий тоог би хэлэхгүй. Гэхдээ амь үрэгдэгсэн хүиүүсийн ихэнх нь галт зэвсгийн шархтай байсан. Офицерүүдийн ордны дэргэд миний нүдэн дээр амь үрэгдсэн гурван хүний нэг нь зүрхэндээ, нөгөө нь гэдсэндээ, гурав дахь нь толгойдоо буудуулсан. Миний хараагүй амь үрэгдэгсэд бий. Тэд зүрх, уушгийг нь нэвтлэн гарсан гэх мэтийн олон шархтай. Хөлөөр нь буудаагүй. Олон хүн хүнд гэмтэлтэй. Арав гаруй хүний нүдэнд сум туссан байгаа. Тийм ажил хийхэд мэргэжлийн маш сайн мэргэн бууч байх хэрэгтэй.
Хөнгөн шархадсан хүмүүст талбайд нээсэн мэс заслын цэгүүдэд тусламж үзүүлж байгаа. Дараа нь сайн дурынхан тэднийг гэрт нь хүргэж өгдөг. Цагдаагийнхан шархадсан хүмүүсийг эмнэлэгээс шоронд зөөсөн тохиолдол бий.
-Тийм тохиолдол их байна уу?
-Өмнө нь ийм тохиолдол их байсан. Харин хоёрдугаар сарын 18-нд хэлмэгдэгсдийн тоо их байсан мөн олон цагдаа Засгийн газрын байрны хамгаалалтад гарсан зэргээс тэдэнд эмнэлгээр явах боломж олдоогүй. Өмнө нь хүмүүсийг эмнэлгээс зөөж, зодож нүдэн хулгайлах явдал их байсан. Жишээлбэл, Евромайданы идэвхтэн Игорь Луценко гэдэг залууг эмнэлгээс авч яваад харгисаар зодсо. Түүний найзыг хөнөөсөн. Эмнэлгүүдийн дэргэд хэдэн арван сайн дурынхан байж, цагдаа нарыг тийшээ нэвтрүүлэхгүй манаж байгаа.
-Оросын төрийн хэвлэл мэдээллээр мөн Украины ДХЯ-ны мэдээнд ч эсэргүүцэгсэдээс амь үрэгдэгсдийн олонхи нь дагзандаа шартай байсан, тэднийг өөрсдийнхөн нь буудлаа гэж бичиж байгааг юу гэх вэ?
-Би үүнд тайлбар өгөхгүй. Өөрсдөө ирээд өөрсдийн нүдээр харцгааг. (Богомолец алагдсан, шархадсан хүмүүсийн зургийг өөрийн гар утаснаас харуулав) Харав уу, дагзанд нь шарх байхгүй байгаа биз?
Фото: Женя Савилов / AFP
-Миний ойлгосноор гол эмнэлэг нь шатсан Үйлдвэрчний эвлэлийн ордонд байрлаж байсан. Энэ нь сайн дурын эмч нарын ажиллагаанд том цохилт болсон уу?
-Бидэнд 11 эмнэлэгийн цэг, зургаан мэс заслын байр долоон эмнэлэг байгаагийн гурав нь Майданы периметрт, дөрөв нь периметрийн гадна байна. Эмнэлэгийн алба маш шуурхай ажиллаж байгаа ба өнөөдөр бид эмнэлэгийн тусламж үзүүлэх механизмын доголдолгүй байгаа.
Минут бүр л сайн дураар жижүүрлэх эмч сувилагчдаас смс ирж байна. Украины олон хотуудын эмнэлэг тусламж үзүүлэх хүсэлт ирүүлж байгаа ч биднийг Киевээс гаргахгүй байна.
-Сайн дурын эмч нарын дотор хэлмэгсэд олон байна уу?
-Сарвуу нь тасарсан, ихээхэн түлэгдэлттэй эмч байгаа. Гэдсэндээ, давснагтаа шархадсан хүмүүс бий.
-“Титушки” нар түргэн тусламжийн машинд халдан дугуйг нь цоолж байсан гэх юм. Үнэн үү?
-Офицерүүдийн ордонд эмнэлэгийн цэгийг хоёрдугаар сарын 18-нд нээж, тавин сайн дурын эмч нар ажилласан. Түүгээр шархадсан 200 хүн дамжсан. Хүнд шархатнуудыг авах түргэн дуудсан ч ирэхгүй удаж байлаа. Тэдний нэг машиныг “Майданы эсрэг” лагерийнхан сүйтгэсэн байлаа. Түргэний зогсоолыг сүйрүүлсэн гэх мэдээллийн Эрүүл мэндийн яам бидэнд үгүйсгэсэн хариу өгсөн.
-Эмч нарыг тээврийн хэрэгслээр хангах Киевмедтранс байгууллагын ажилтнуудыг халсан тухай мэдээлэл байв. Майданд тусламж үзүүлэхэд нь төсвийн байгууллагуудын эмч нарт засаг захиргаа нь саад үзүүлж байна уу?
-Ослыгн түргэний гурван машин бидэнд ирэхээс татгалзсан. Эмч нар ярихдаа эсэргүүцэгсэдийг бүү зөө гэсэн юм.
-Эм хангамж ямар байна вэ?
-Биднийг маш сайн дэмжиж байна. Телевиз, радио, фейсбукаар зарлангуут л хэдэн мянгаар хүмүүс эм авчирна. Хоёрдугаар сарын 18-нд би хүмүүс цусаа өгөхийг уриалсан юм. Цагийн дараа цус сэлгэх төвөөс утасдан хүмүүс дугаарласан гэж хэлж байв. Одоо бид стрессийн дарамттай байгаагаас болж буй хэрэг явдлын үнэлгээг өгч чадахгүй.
-Та “Беркутаас” шархадсан хүмүүс байсан гэж хэлсэн. Яагаад тийшээ очих болов?
-Тийм ээ, би шархадсан байсан Дотоодын цэргийн албан хаагчдад тусламж үзүүлэхээр тэнд очсон.
Фото: Сергей Супинский / AFP
-Сайн санааны үйлдэл үү?
-Эмч эмнэлэгийн тусламж үзүүлэхээс татгалзах эрхгүй. Тиймээс ч бид шаардлагатай гэвэл “титушкууд”, “Беркутад” тусламж үзүүлэнэ. Офицерийн ордонд “антимайданы” нэгэнд тусламж үзүүлээд түүнийг үдэж өгсөн. Улстөрчдийн зүтгэлээр иргэний дайн өдөөгдөн хүмүүс цөхрөлд орсон үеэр сөргөлдөгч талынхны гарт бүү өртөөсөй гэж түүнийг гаргаж өгсөн юм.
Би цэргийн хүн тусламж үзүүлэхээр очиход намайг дагалдаж байсан цагдаагийн хурандаа тэдэнд галт зэвсэг байхгүй гэж байлаа. Тэдэнтэй ярих нь их чухал. Учир нь тэд гохоо дарах уу үгүй юу гэдгийг шийддэг. Буруу ч гэсэн чамд зайлшгүй үүнийг хийх шаардлага байгаа бол хүмүүсийн хөлд резинэн сумаар буудаж болно доо.Би тэдэнд амь үрэгдсэн гурван хүнийг үзүүлэх санал тавив. Маргалдааны сүүлд нь хурандаа надад итгээд зарим тусгай ангийнханд буу байгаа гэлээ.
Нэгийг нь нөгөөтэй нь сөргөлдүүлэн энэ үхлүүд, энэ шархаар нийгмийг бужигнуулахыг улстөрчид хичээж байна. Би цагдаа нараас манай хүүхдүүд хэрхэн амьдрах вэ? хэмээн асуусан. ”Танай хүүхдүүд манай хүүхдүүдээс, миний хүүхэд танайхаас айж байх ёстой юм уу?” энэ асуудлыг бид улстөрчдөд тавих ёстой, энэ нь болж буй хэрэг явдлын гол шалтгаан.
-“Беркут” галт зэвсгийн шархтай хүмүүсээ танд үзүүлсэн үү?
-Гар нь хугарсан цэрэгт би тусламж үзүүлсэн. Тэдэнд хохирогчид хуруу дарам цөөн харин манайд хэдэн зуугаараа байна. Хүмүүс өвдөлтөөсөө уйлж байхад эмч хүн тэдний зовлонг хөнгөлөн тусламж үзүүлж, түргэн дуудах ёстой. Мөн өөрөө буудуулахгүйг хичээ. Манай энд эмнэлэгийнхнийг бууддаг. Манайд хэдэн арван гэмтэл бэртэлтэй эмч нар байна. Тэд тэргүүн шугаманд хуягт хантааз, дуулга малгайтайгаар очдог Улаан загалмайдаа нь буудуулсан эмч манайд байгаа.
Фото: Александр Ратушняк / AFP
-Цус урсгалт зогсоно гэсэн боломжийг та харж байна уу?
-Би ямар нэгэн дүгнэлт хийж чадахгүй. Эмнэлэгийн алба байнгын бэлэн байдалд байгаа. Учир нь байдал намжих бодит зүйл харагдахгүй байна. Байдал сайжирч байгаа гэж улстөрчид ярьж байгаа ч Майдан дотор тэр нь улс төрийн тоглоом, энэ тоглоомын үнэ цэнэ нь хүний амь гэсэн мэдрэмж байсан юм. Би одоо улс төрийн шийдвэр гаргадаг Бүс нутгийн намын депутатууд мөн чимээгүй сууж байгаа улстөрчдөд хандаыг хүсч байна. Одоо дуугай суух цаг биш. Сөрөг хүчний талд ор гээгүй. Өөрийн шийдвэрийг гарган “миний чимээгүй сууснаас болон хүний цус асгарсан оронд би яаж амьдрах вэ?” гэсэн асуудлаа өөртөө тавь гэж хэлмээр байна.
-Цус ургахгүйн тулд жагсагчид ийм радикал үйлдэл хийх хэрэгтэй байсан гэж үү?
-Зэвсэг байхгүй хэдэн зуун жагсагчид хохирлоо. Майданы хамгаалагчдаас шархадсан хүн бараг байхгүй. Тэд хуягт хантаазтай. Хэлмэгдэгсдийн ихэнх нь энгийн хүмүүс. Нөгөө талаас хэдэн арван хэлмэгдэгсэд байгаа. Хүмүүс зүгээр нэг халдаад довтлоод байдаггүй, тэд улс орондоо өөрчлөлтийг хүсч байна. Өөрчлөлт эрт орой хэзээ нэгэн цагт гарна. Гэтэл түүний төлөөх өнөөгийн үнэ цэнэ нь хэтэрхий үнэтэй гарч байна. Хүмүүс өөрийн улс орондоо ядуу амьдрахын төлөө зогсож байна. Тэд эмнэлэгт үзүүлэхдээ авилга өгөхгүйг хүсч байна. Хүүхдүүд нь боловсролтой, амьдарч чадах хэмжээний тэтгэвэртэй байхыг хүсч байна. Өнөөдөр манай хүмүүст алдах зүйлгүй болсон, тэд цөхрөлдөө хүрээд Майданд зогсож байна. Тэд манганий төлөө зогсоогүй. Ярилцсан Илья Азар (Киев)