
Хөдөөд машин унадаггүй хүн цөөн. Малаа хүртэл машин мотоциклээр хариулдаг хэр нь замын хөдөлгөөний дүрмийг мэддэг хүн цөөн. Тэгвэл малчид ч замын хөдөлгөөни йдүрэмд нарийвчлан суралцах цаг ирснийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээ харуулж байна. Тус сумын замын цагдаагийн газраас “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” долоо хоногийн аяныг өчигдрөөс өрнүүлж эхэлжээ. Хоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх уг аяныг Оюутолгой компани дэмжиж, идэвхтэй оролцож байгаа ажээ. Аяны хүрээнд Ханбогд сумаас Оюутолгой уурхайн хооронд ажилчдыг тээвэрлэж буй том оврын автобусны хурд болон техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байна.
Мөн Ханбогд суманд засмал зам тавигдсантай холбогдуулан Ханбогд сумын Замын Цагдаагийн тасаг, Өсвөр үеийнхний Хөгжлийн төв ТББ хамтран Ханбогд сумын малчдад “Орон нутгийн замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох нь” сэдэвт сургалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулжээ.
Д.ЦЭЦ