
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 210 сая ам.долларын өрийг дарчихаад байгаа. Үлдэж буй 140 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэхүйц хэмжээний нүүрсийг бид олборлоод уурхай дээрээ овоолчихсон байгаа. Өнгөрсөн жилээс хойш тээвэрлэлтэд саатал гарснаас үүдэлтэйгээр өр өнөөдрийг хүрчихээд байна. 2013 онд нүүрсний компаниуд олборлолт, экспортоо урт хугацаагаар зогсоосон. Тэр хугацаанд тээврийн компаниуд мөн зогсохоос аргагүйд хүрсэн байдаг. Зарим нь машин техникээ зарж борлуулсан бол заримынх нь жолооч нар өөр ажилд шилжээд явчихсан байх жишээтэй. Энэ жилээс бид тээврийн компаниудаа дэмжих үүднээс тээврийн зардлыг урьдчилж төлж эхэлсэн. Өнгөрсөн онд манай компанитай гэрээтэй ажилладаг 10 гаруй компанийн 250-260 машин тээвэрт гарч байсан бол энэ жил 416 машин тээвэр хийхээр гэрээ байгуулаад байна. Нөгөөтэйгүүр бид Энержи ресурс компанитай гэрээ байгуулсан. Тус компанийг түр зогсолт хийх зуур тээврийнх нь 300 машинаар нүүрсээ зөөхөөр болоод байна. Тус бүр 70 мянган тонны даацтай чиргүүлтэй /чиргүүлтэйгээ нэг удаад 140 тонн нүүрс тээх чадалтай/ машинаар дөрөвдүгээр сарын 1 хүртэл нүүрсээ зөөх болохоор Чалкогийн өрийг энэ хавартаа бүрэн дарж дуусгана гэлээ.