Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүүг ТӨХ болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэж манай улс Ш.Батхүүгийн өмнөөс 109 сая ам.долларын өрийг төлөх дээрээ тулаад байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцыг прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Ш.Батхүү “Хадгаламж” банкыг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан 5 тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгасан. Мөн банкны тухай хууль тогтоомж зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрч, энэхүү асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт нэгтгэн шалгаж” эхэлсэн талаар мэдээллээ.
Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Стандарт” банкинд төлөх ёстой 109 сая ам.долларын 70 гаруй хувийг “Олон овоот” төсөлд зарцуулсан гэж мэдүүлээд байгаа. Одоогийн байдлаар УМБГ-аас “Жаст” группийн эзэмшлийн 48 шатахуун түгээх станц, Мах маркет компанийн эд хөрөнгийг битүүмжлээд байгаа юм байна.