
Үүнээс өмнө Венесуэлийн Засгийн газраас Каракаст үйл ажиллагаа явуулж байсан Колумбын “NTN24” суваг телевизийг хөөн гаргасан аж. Мөн Николас Мадуро Засгийн газрын эсрэг жагсагчидтай уулзсан хэрэг Венесуэлд суух АНУ-ын гурван дипломатыг хөөн гаргаад буй юм.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн бараа бүтээгдэхүүний хомсдол, гэмт хэрэг инфляци нэмэгдсэнийг эсэргүүцэн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсаал зохион байгуулж эхэлжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн нийслэл Каракас хотноо жагсагчид болон Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарч, дөрвөн хүн бууны суманд өртөн амь үрэгдсэн нь юм. Энэ хэрэгт Венесуэлийн эрх баригчид жагсаал, цуглааныг зохион байгуулсан сөрөг хүчний тэргүүн Леопольдо Лопезийг буруутган баривчлах тушаал гаргасан. Харин Леопольдо Лопез өөрөө цагдаа нарт очин, баривчлагдаад буй юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуротой өрсөлдөн ялагдал хүлээсэн Энрике Каприлес тэргүүтэй сөрөг хүчнийхэн эрх баригчидтай хэлэлцээ хийхийг хичээж байгаа ч хууль тогтоогчид тэднийг сонсохгүй байгааг шүүмжилжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буй баруун хэсгийн Тачира муж руу цэргийн хүч илгээхээр шийдвэрлэсэн аж. Одоогоор Тачира мужид нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл байхгүй байна.