Монгол, Турк улсын шүүхийн зөвлөлүүд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Монгол, Турк улсын шүүхийн зөвлөлүүд хамтран ажиллана

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 2 дугаар сарын 17-19-нд Бүгд Найхамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн байгууллагуудын ажилтай танилцан, туршлага судлав.

Манай төлөөлөгчдийг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн Хоёр дугаар танхимын дарга Нэсибе Өзер хүлээн авч уулзан зөвлөлийнхөө бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтын дараа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл ба БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн хоорондын харилцан ойлголцлын  санамж бичигт гарын үсэг зурав.

Уг баримт бичигт жил бүр Монгол Улсын 40-өөс доошгүй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг Турк Улсын Хууль зүйн академид  сургалтанд хамруулах тухай заажээ. Мөн мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох,техникийн туслалцаа үзүүлэх  талаар тохиролцов.

Манай төлөөлөгчид Туркийн Эрүүгийн дээд шүүх, Хууль зүйн академийн ажилтай бас танилцав. БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Хашим Кылыч манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, шүүхийн үйл ажиллагаа болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж