Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр

ЮНЕСКО Олон улсын эх хэлний баярыг хамтрагч байгууллагуудынхаа оролцоотой 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ “Олон улсын эх хэлний өдрийг Дэлхийн иргэншилд хүргэх эх хэл:Шинжлэх ухаан бүгдийн  анхааралд” сэдвийн хүрээнд тэмдэглэх ажээ. Эх хэлээ дээдлэх энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова гишүүн орнууддаа илгээлт явуулжээ. Илгээлтдээ“Төрөлх хэлээрээ бусадтай мэндчилэх нь мянга мянган хүнд дуу хоолойгоо хүргэх , хамт олноороо эвлэлдэн нэгдэх уур амьсгалыг бүрдүүлэх таатай боломжийг бий болгодог. ЮНЕСКО дээрх үйлээс ургах гайхамшгийг мэдэрч хүн төрөлхтнийг холбох тэр яруу сонсголонт эх хэлийг хамгаалахад бүх хүч чадлаа дайчилж, энэ чиглэлийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжин ажилладаг.Хэл шинжлэлийн болон  соёлын олон талт харилцаа та бидний бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, ирээдүйд шинэ нээлтүүд хийх хамгийн таатай боломжийг олгодог учир бид эх хэл хэмээх үнэт зүйлийг сүйтгэж болохгүй” гэж дурдсан байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж