Боомтын төмөр замыг яаравчлан барина

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Боомтын төмөр замыг яаравчлан барина

Уул уурхайн компаниудын тэр дундаа нүүрсний уурхайнуудын үйлдвэрлэлийн зардлын 40 хувь нь тээвэрлэлтэд зориулагддаг. Тиймээс ч автозамын тээврийг халж, төмөр замаар нүүрсээ тээвэрлэх  нь нүүрсний салбарынхны мөрөөдөл гэж хэлж болно. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй  “Coal Mongolia”-гийн хувьд ч төмөр замын бүтээн байгуулалтыг яаравчлах талаар олон хүн дурдаж байв. Төмөр зам барьж босгох цаг хугацаа шаардсан нүсэр ажлыг нэгмөсөн дуусахыг хүлээвэл ихээхэн хугацаа алдах тул эхний ээлжинд боомтын төмөр зам барих талаар үндэсний компаниуд санаачлага гарган ажлаа эхлүүлжээ.  Энэ талаарх албан ёсны тохиролцоог Ерөнхий сайдын айлчлалын үеэр БНХАУ-тай хийгээд байгаа юм. Монголын төмөр зам компани болон Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой,  орон нутгийн Тавантолгой компаниуд хамтран боомтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар Ганц модноос Монголын хил хүртэл 10 гаруй км төмөр зам барихаар маршрут гаргачихаад байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг тун удахгүй эхлүүлэх юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж