Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг сунгалаа

“Улаанбаатар төмөр зам”  нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг нэг жилээр сунгасан байна. Тодруулбал, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурал энэ сарын 13-14-нд Москва хотод болжээ. Хуралд Монголын талаас УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Н.Болдбаатар, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Эрдэнэ нар оролцсон талаар албаныхан мэдээллээ.

Энэ удаагийн зөвлөлийн хурлаар “Улаанбаатар төмөр зам”-ыг хэнээр удирдуулах талаар дахин ярилцсан бөгөөд өмнөх зөвлөлийн хурлаар даргын үүрэг гүйцэтгэгчийн бүрэн эрхийг Г.Сэрээнэндоржийг энэ оны хоёрдугаар сар хүртэл сунгасан байсан. Ийнхүү зөвлөлийн гишүүд хэлэлцэн Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргажээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж