
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жилд зориулсан шилдэг залуу дуучдыг дэмжих, сурталчлах “Alfa music” төслийн эцсийн шалгаруулалт өнөөдөр “Метрополис” шөнийн клубт 21 цагт болно. Тус уралдаанд шоунд шилдэг залуу дуучид болох Баярцэнгэл, Номин, Тэнүүн, Хишгээ, Солонго, Чойжоо нар өрсөлдөж байгаа юм. Дуучин Хишгээгийн “Дурлалд би яарч байна”, Баярцэнгэлийн “Be happy”, Номингийн “Хэвээрээ”, Тэнүүнийн “Зүүдэндээ”, Солонгын “Би”, Чойжоогийн “Санана даа” хэмээх шинэ уран бүтээлүүдийг үзэгч, сонсогчдын фейсбүүк лайкаар шилдгийг шалгаруулах ба одоогоор Баярцэнгэл 3604, Номин 3421 лайктай тус тус манлайлж байна. Шалгаруулалтад Youtube.com-ийн хандалт бас чухал нөлөө үзүүлэх ажээ.