
Олон ангит киноны уран бүтээлчид улаан хивсний ёслол хийхээр төлөвлөжээ. “Цахлай нисэх гэж төрдөг” хэмээх 40 ангит уран бүтээлийг Гаалийн ерөнхий газар, ТЕГ, ШШГЕГ, НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс сэргийлэх алба, ССАЖЯ-тай хамтран бүтээжээ.
Уг уран бүтээлд хар тамхи, гааль, тагнуул, шүүхийн шийдвэрийн ил болон далд нууц амьдрал, гэмт хэрэг, хүний наймаа зэрэг та бидний мэдэхгүй олон нууцыг дэлгэхээр зэхээд байгаа бололтой.
Улаан хивсний ёслол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ны 19:00 цагаас Төрийн үйлчилгээний “Элит” ресторанд болох юм.
Э.ТЭКҮ