Тайланд аялал жуулчлалын хохирлыг тооцов

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Тайланд аялал жуулчлалын хохирлыг тооцов

Фото: Athit Perawongmetha / Reuters

Тайландын жуулчны газрын мэдээлснээр, үймээн самуунаас жуулчдын урсгал багасан тус орон 90 тэрбумыг алдсан байна гэж Bangkok Post мэдээлэв. Хэрэв сөрөг хүчин эрх баригчдын сөргөлдөөн дахин хагас жил үргэлжлэвэл бас ийм хэмжээний хохирол гарах ажээ.

Сөргөлдөөн нийслэлийн төвд л үргэлжилж байгаа учраас гадаадын жуулчдад хандан түгших хэрэггүй гэж тус алба мэдээлсэн байлаа. Гэсэн ч жуулчлалаас олох мөнгөний урсгал нэгдгээр сард 685 сая ам.доллар болжээ.

Хоёрдугаар сарын 18-нд ээлжит хүчирхийлэл гаран дөрвөн хүн алагдсан байв. Арваннэгдүгээр сарын сүүлчээр эхэлсэн мөргөлдөөн ерөнхий сайд Йинглак Чинаватын эсрэг чиглээд буй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж