Оросын эдийн засаг уналттай гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засаг уналттай гарчээ

Орост эдийн засгийн уналт болж байна. Хөрөнгө оруулалт буурч иргэдийн бодит орлого унасан тухай статистикийн мэдээнээс ишлэн хэвлэлээр бичжээ.

2014 оны нэгдүгээр сард Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сөрөгөөр гарчээ. Энэ тухай "Ведомости" сонины интернэт порталд өгүүлсэн байна. Засгийн газрын эдийн засгийн блокийн эх сурвалж энэ тухай мэдээлэхдээ ямар хэмжээнд уналт байгааг хэлсэнгүй.

Хоёрдугаар сарын 19-нд Оросын статистикийн албанаас хэд хэдэн тоо баримтыг гаргасан байна. Статистикаар хөрөнгө оруулалт унасан гарлаа. Тэр нь өмнөх оныхоосоо долоон хувиар буурчээ. Хүн амын бодит орлого бүтэн хагас хувиар унасан бол бөөний худалдааны хурд 2,4 хувиар бага байв.

Санхүүгийн секторын цэвэрлэгээг Төв банк өнгөрсөн оноос эхлэн хийж байгаа нь бас өөрийн сөрөг нөлөөг гаргажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж