
-Сочи-2014 тоглолтын медалиуд нь 10 см-ийн голчтой, 10 мм-ийн зузаантай. Тэднийг ювелирийн тоног төхөөрөмжөөр микроны 1000-ны нэгийн нарийвчлалтайгаар бэлтгэж байна. Тэр нь маш нарийн угалз хээг металлын хэсэгт нь мөн мөсний бэлгэдэл болох поликарбонат дэвсгэрт сийлэх боломжийг өгч байгаа. Нэг медалийг дундажаар 18 цагт үйлдвэрлэж байгаа.
-Ийм технологийг өмнө нь хэрэглэж байсангүй. Бид дизайнчдаас ер бусын дээр нь Оросын онцлогтой медаль бүтээхийг шаардсан. Металл, шилний зохицолдоон нь тийм үр дүнг өгч байна. Поликарбонатыг бэлтгэхэд сансрын болон анагаахад ашиглагдаж байгаа лазерийн багаж хэрэгслийг ашигласан. Энэ ноу-хау нь медалийн өнгө төрхийг урт хугацаанд хадгалах боломжийг өгч байна.
-Нэмээд хэлэхэд бид энэ медалиудад дурлаад байгаа! Мөс, галыг нэгтгэсэн нь тоглолтын үзэл санааг тодруунаар харуулж байна.
-Уралдаанд олон нэртэй дизайнчид оролцсон ба бид орос залуус: Сергей Царьков, Александра Федорина, Павел Наседкин, Сергей Ефремов нарын загварыг сонгон авцгаасан юм.
-Бид медалийн үнийг хэлэхгүй. Тамирчдын хувьд тэр нь үнэлэшгүй зүйл. Оросын гоёл чимэглэлийн зах зээлийн лидер «Адамас» компани бүх зардлыг гарган дааж байгаа.
-Сочийн тоглолтоор 98 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм. Гэхдээ бид медаль бүрээс нь 1300 ширхэгийг бэлтгэж байгаа. Үлдсэн медалиудыг бид ОУОХ мөн музей болон тусгай сангуудад дамжуулан өгнө.